Bold Tovuu
Өчигдөр
УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг ТВ-ээр үзлээ. Ээлжит бус чуулганаар
хэлэлцэх гэж байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар ярьсан.
Төсөл хэрэв яг энэ хэвээрээ батлагдвал үнэхээр радикаль хууль болох юм
билээ. ХО-ыг гадаад, дотоод, том, жижиг гэж ялгахгүйгээр тогтвортой
байдал өгнө гэнэ. Дээрээс нь ХО-ыг дээрээс зөвшөөрдгийг больж, зүгээр л
бүртгэлийн систем рүү шилжүүлнэ. Мөн энэ хуулийг цуцлах, өөрчлөхөд
гишүүдийн 2/3 гэсэн өндөр босго тавьж өгч бгаа юм ба. ХО нэмэгдүүлж,
ажлын байр шинээр бий болгох том боломж. ман-гарууд их шогтноо, эх
орондоо хайртай болж, цээжээ их дэлдэнэ, харж л байгаарай. АН-хан энэ
дээр л санаагаа нэгтгэж бгаад хүчээр түрээд баталчих хэрэгтэй. Ээлжит
бус чуулганд амжилт хүсье.
No comments:
Post a Comment