Friday, September 6, 2013

Amaraa Amartuvshin


Нэг хүн Сократаас ийн асуужээ:

- Таны найз надад таны талаар юу гэж хэлснийг та сонсмоор байна уу?
- Хүлээгээрэй гэж Сократ түүнийг зогсоогоод,
- Чи хэлэх гэж байгаа зүйлээ эхлээд 3 дэнсэн дээр дэнслээд үз.
- Гурван дэнсээ?

/ Нэг хүн Сократаас ийн асуужээ:

- Таны найз надад таны талаар юу гэж хэлснийг та сонсмоор байна уу?
- Хүлээгээрэй гэж Сократ түүнийг зогсоогоод,
- Чи хэлэх гэж байгаа зүйлээ эхлээд 3 дэнсэн дээр дэнслээд үз.
- Гурван дэнсээ?
- Ямар нэгэн зүйлийг ярихын өмнө гурван дэнсээр дэнслэж үзэх хэрэгтэй. Эхлээд ХУДАЛ-ҮНЭН-ий дэнс. Чиний хэлэх гэж байгаа зүйл үнэн гэдэгт чи итгэлтэй байна уу?
- Үгүй ээ, би ердөө энийг сонссон шүү дээ.
- За тэгвэл чи үнэн, эсвэл худал эсэхийг нь мэдэхгүй юм байна. За тэгвэл одоо САЙН-МУУ-гийн дэнсээр дэнслээд үз. Чи миний найзын талаар надад таатай зүйл хэлэх гэж байна уу?
- Үгүй ээ, эсрэгээрээ.
- За тэгэхээр гэж Сократ үргэлжлүүлээд,
- Чи үнэн худал эсэхийг нь ч мэдэхгүй хирнээ хэн нэгний талаар таагүй зүйл ярих гэж байдаг. За одоо 3 дахь дэнс АЧ ХОЛБОГДЛЫН дэнс. Чиний надад ярих гэж байгаа зүйл тийм чухал мэдэх ёстой зүйл үү?
- Үгүй дээ, нээх ач холбогдолгүй.
- За ингээд чиний ярих гэж байгаа зүйлд ҮНЭН ч алга, САЙН юм ч алга, АЧ ХОЛБОГДОЛ ч алга. Ийм юмыг ер нь ярьж яахын?

No comments:

Post a Comment