Дэлхийн хамгийн анхны " Харагддаггүй барилга" Солонгос улсад баригдана
/Дэлхийн хамгийн анхны " Харагддаггүй барилга" Солонгос улсад
баригдах зөвшөөрлөө авлаа гэж өнөөдөр уг барилгыг барих Америкийн "GDS
Architects " компани мэдэгдлээ.
Уг барилга нь Инчон хотын Нисэх
онгоцны буудлын дэргэд баригдах ба 450 метр өндөр , бүх хана нь шилэн
байхаар төлөвлөгдсөн ба барилгын гадна талын хананд байрлуулсан LED
гэрэл бүхий тусгай камерууд ойр орчмын газруудыг харуулснаар , холоос
харахад уг барилга байхгүй мэт харагдах ажээ.
"Tower Infinity"
гэж нэрлэгдэх дэлхийн хамгийн анхны " Харагддаггүй барилга" 2014 оны
сүүл гэхэд ашиглалтанд орсноор гадаадын жуулчид , дотоодын иргэдийн
хамгийн их цуглардаг , кино үзэж , шоппинг хийж , төрөл бүрийн урлагийн
тоглолт үздэг худалдаа үйлчилгээний гол төвийн нэг болох юм байна.
No comments:
Post a Comment